메인메뉴 바로가기 본문으로 바로가기

Great leap forward,
Hanseo University

University of changing the world with
specialized training

Элсэлтийн мэдээлэл

Био хүнсний шинжлэх ухааны тэнхим

Home Элсэлтийн мэдээлэл Эрүүл мэндийн тэнхим Эрүүл мэндийн зөвлөгөө, халамжийн тэнхим

HOME > Эрүүл мэндийн тэнхим >

Эрүүл мэндийн зөвлөгөө, халамжийн тэнхим

Эрүүл мэндийн зөвлөгөө, халамжийн тэнхим

Тэнхимийн танилцуулга

  • Эрүүл мэндийн зөвлөгөө, халамжийн тэнхим нь хүний ​​амьдралын чанартай шууд холбоотой чухал асуудлууд болох халамж, хүүхэд асрах, эрүүл мэнд хоёрыг уялдуулахыг эрмэлздэг олон талд онцлог шинж чанартай цорын ганц тэнхим юм. Энэ нь орчин үеийн нийгмийн олон төрлийн асуудал хэрэгцээг шийдвэрлэж, халамж, хүүхэд асрах, эрүүл мэндийн нэгдмэл байдлыг хангаж 100 насны эрин үед бэлдэж эрүүл мэндийн халамжийн эрэлтийг нэмэгдүүлэх болон бага төрөлт, хүүхдийн асрамжийн чанарыг хөгжүүлж эрэлт хэрэгцээнд хариу өгөх боломжтой олон талд халамжийн системийг бэлтгэж сургах нь тэнхимийн нийгмийн халамж, хүүхэд асрах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг дадлага туршлагатай болгоход оршино.
  • Энэхүү тэнхим нь нийгмийн халамжийг хэрэгжүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэх нийгмийн ажилтан, хүүхдүүдийн эрүүл хөгжихөд туслах хүүхэд асрах багш, ажилчдын эрүүл мэндийг сайжруулах үүрэг бүхий үйлдвэрлэлийн эрүүл ахуйн менежер Түүнчлэн сонгон суралцах ерөнхий хичээл болон амьдралын боловсролын нийгмийг үүсгэн байгуулах амьдралын боловсролын багшийн гэрчилгээний сургалтыг явуулж байна.
  • Ирээдүйн нийгэмд өөрийн мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн мэдлэг туршлагаа харуулах, түүнтэй холбоотой бусад чиглэлээр суралцаж, харилцах нийлбэр сэтгэлгээ хэрэгтэй бөгөөд тэр ч утгаараа эрүүл мэнд, хүүхэд халамж үйлчилгээ гэсэн гурван салбарын уялдаа холбоо, харилцаа бие даасан мэдлэг туршлага чадварыг бий болгохыг зориж байгаа манай эрүүл мэнд халамжийн тэнхим нь ирээдүйн эрүүл мэндийн салбарын бахархал болно гэдэгт итгэлтэй байна.

Сургалтын зорилт

  • Халамжийн, хүүхэд асрах, эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлдэх
  • Практик ур чадвартай халамж, хүүхэд асрах, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг бэлдэх
  • Эрүүл мэндийн мэргэжилтний сэтгэлгээтэй халамж, хүүхэд асрах, асран хүмүүжүүлэгчийг бэлдэх

Холбогдох чадвар/гэрчилгээ

  • Нийгмийн ажилтан
  • Хүүхдийн цэцэрлэгийн багш
  • Үйлдвэрийн эрүүл ахуйн менежментийн ажилтан
  • Амьдралын боловсролын мэргэжилтэн

Төгссөний дараа ажил мэргэжил

  • Халамж,болон амьдралынболовсролын салбар: Нийгмийн халамжийн ерөнхий газар, Ахмад настны ерөнхий халамжийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн төв, Сайн дурын ажилтны төв, Өөрийгөө дэмжих төв, Залуучуудын сургалтын төв гэх мэт нийгмийн ажилтан, амьдралын багшийн ажилд орох боломжтой. өрх толгойлсон эх, хүүхдийн амьдрал дэмжих байгууламж зэрэг халамжийн байгууллага. Түүнчлэн нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн албан хаагч, Эрүүл мэндийн даатгалын байгууллага, Эрүүл мэндийн даатгалын үнэлгээний алба, Үндэсний тэтгэврийн алба зэрэг иргэний нийгмийн халамжийн байгууллага , тусламжийн байгууллага , хандив хөрөнгө босгох байгууллага , нийгмийн халамжийн корпорацууд, нийгмийн халамжийн олон төрлийн бүрийн чиглэлийн байгууллага, нийгмийн шимтгэлийн хэлтэс зэрэг хувийн хэвшилд нийгмийн халамжийн мэргэжлийн ажилтнаар ажиллах боломжтой. Түүнчлэн сурган хүмүүжүүлэгчийн хувьд хотын боловсролын газар, сургалтын төвд ажилд орох боломжтой.
  • Хүүхэд асрамжийн салбар: Та улсын асрамжийн газар, байгууллагын хүүхэд харах үйлчилгээ, хувийн хэвшлийн хүүхэд асрах газар, ажлын байранд дахь хүүхэд асрах газар, гэр бүл хамтын хүүхэд асрах газар, зэрэг хүүхдийн асрамжийн газарт багшаар ажиллах боломжтой. Өдөр өнжүүлэх төвийг өөрөө байгуулж ажиллуулах, эсвэл бага сургуулийн асрамжийн багш, хүүхдийн халамжийн байгууллага, орон нутгийн хүүхдийн төв зэрэг чиглэлээр ажиллах боломжтой.
  • Эрүүл мэндийн салбар: Улсын хэмжээнд 150 гаруй их, дээд сургуулийн эмнэлгүүдэд үйлдвэрлэлийн эрүүл ахуйн хөдөлмөрийн эрүүл мэндийн мэргэжилтэн (ажлын орчны хэмжилт), улсын хэмжээнд ажлын байранд(50 үндсэн ажилтнаар ) эрүүл мэндийн хянагчаар ажил хийх боломжтой түүнчлэн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Солонгосын Аюулгүй байдал, эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудын төрийн албан хаагчаар ажиллах боломжтой, БНСУ-ын Хөдөлмөрийн эрүүл мэндийн нийгэмлэг, БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдлын холбоо гэс зэрэг магистрт элсэх боломжтой.

TOP